
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр, Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монголд айлчлах байсан боловч манай талын хүсэлтээр хойшлуулж байжээ. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баярын бие чилээрхсэн гэсэн шалтгаанаар уг айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ талаар тэр үед албан ёсоор Монголын тал мэдээлээгүй өнгөрсөн юм.
Харин одоо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Монголд хийх айлчлалаа ёсоор болгохоор шийдсэн аж. Тэрбээр айлчлалд нэлээд ач холбогдол өгч эртнээс бэлтгэл хангах ажилдаа оржээ. Саяхан БНХАУ-д төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө ноён Вен Зябао хойд хөршдөө айлчлах шийдвэрээ гаргасан юм байна.
Д.ОЮУН