Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өнжих дараагийн тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өнжих дараагийн тоглогч

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны хэд хэдэн од тоглогчид өнжих шийдвэрийг гаргаад байгаа.
Бэртэл гэмтлээс сэргийлж, улсынхаа нэрийн өмнөөс тоглох саналаас татгалзсан жагсаалтад шинээр Тони Паркер орж ирлээ.
Франц улсын шигшээ багийн гол тоглогч Паркер энэ зун дэлхийн аваргыг өнжиж, оронд нь Америкт байж, ирэх улиралдаа бэлдэх шийдвэрт хүрчээ.
27 настай хамгаалагч өөрийн албан ёсны цахим хуудсанд “Зөвхөн багтаа анхаарлаа хандуулна” хэмээн бичсэн нь шигшээ багтаа тоглохгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн хэрэг болж байна.
Түүнээс гадна амжилт муутайхан улирлыг дуусгасан “Спөрс” ямар нэгэн өөрчлөлт солилцоо хийх магадлал өндөр байгаа учраас ч тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан байж болох талтай юм.
Ямартай ч “Сан Антониог гайхалтай улирлыг өнгөрүүлээсэй гэж хүсч байна, надад багаа орхих бодол алга. Миний сэтгэл зүрх энд байдаг” гэсэн нь  ирэх жил байгаа бүхнээ зөвхөн багтаа зориулахыг хүсч байгаа Тони Паркерийн үг.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж