Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

“Богема” уянгална

Дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглох гэж байна. Түүний бичсэн олон арван дуурийн хөгжмийн дотроос “Чио Чио Сан”, “Тоска”, “Турандот”, “Богема” дуурь нь дуулах чадварыг шалгах томоохон бүтээл болон мөнхжиж, дэлхийн хамгийн алдартай театруудын үндсэн хөтөлбөрт багтсаар ирсэн. 1896 онд Турины театрт анх нээлтээ хийсэн энэ дуурийг ДБЭТ-ын тайзнаа 2004 онд тавдугаар сарын 7-нд найруулан тавьж  байв. Удирдаач УГЗ Н.Туулайхүү, найруулагч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбаатарын найруулгаар тоглож буй дөрвөн үзэгдэлт  “Богема” дуурийн гол дрүүдэд Ч.Түмэндэлгэр, гавъяат жүжигчин М.Болд, Ц.Баттөр, Э.Бумхүү, Ө.Уянга, Н.Туяа нар тоглох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж