
Дэлхийн гар утасны зах зээлд нөлөө бүхий байр суурь эзэлж, топ таван үйлдвэрлэгчдийн эгнээнд элссэн Канадын “Research in Motion” компани асар том хэмжээтэй боловч бүрэн ажиллагаатай Blackberry-г бүтээх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Дэлхий дээр хамгийн том Blackberry нь хоёр давхар барилгатай тэнцэхүйц хэмжээний том байх бөгөөд тус компанийнхан энэ сарын 20-22-ны өдрүүдэд Парис хотын Помпидугийн төвд байрлуулж, олон нийтэд сонирхуулах гэнэ. Мөн энэ үеэр Blackberry-гийн хэрэглэгчдэд зориулж, аварга том гар утсаар мессеж бичиж, зураг илгээж үзүүлэх ажээ. “Blackberry”-гийн Facebook дэх хуудсаар дамжуулан хэрэглэгч, сонирхогчдоос мессеж, зураг хүлээн авч байгаа ба тэдгээрээс сонгогдсон мессеж, зургийг шоуны үеэр олон нийтэд танилцуулах юм байна.
С.Цэлмэг