
Нэр хүнд, хамрах хүрээгээрээ Оскарын дараа бичигддэг Каннын кино наадам өчигдөр Францын Канн хотноо эхэлсэн. Уг наадмыг нээсэн Британийн кино найруулагч Ridley Scott-ын найруулсан "Robin Hood" киноны гол дүрийн жүжигчин Russell Crowe, мөн хамтран тоглосон Австралийн жүжигчин Cate Blanchett нар энэ үдэш нэрт дизайнер Giorgio Armani-гийн загварыг өмссөн байлаа.
Цайвар ягаан өнгөтэй, шулуун энгэр, сул задгай мөр бүхий өвдөг хүрсэн хормойтой коктейль хэлбэрийн энэхүү даашинз жүжигчин бүсгүйг ихэмсэг, дэгжин, бусдаас онцгой харагдуулж чаджээ.
Н.Наран