Хуурамч дипломтой иргэдийг Төрийн албанаас хална гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хуурамч дипломтой иргэдийг Төрийн албанаас хална гэв

Төрийн албаны зөвлөл яг одоо хуралдаж байна. Тэд энэ удаагийн хурлаараа нэгэн чухал шийдвэрийг гаргах юм. Тус зөвлөл төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн бичиг баримтыг шалгахаар болж буй гэнэ. Ингэснээр төрийн албанд хуурамч бичиг баримт, диплом ашиглан шургалсан хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь чөлөөлөх юм байна. Хуурамч бичиг баримттай төрийн албан хаагчдын нэрсийг хэзээний гаргасан бөгөөд одоо болж буй хурлаар дүүргүүдийн болон бусад албан газрын холбогдох дарга нарыг дуудан үүрэг өгч байгааг эх сурвалж хэллээ.

 Хуурамч бичиг баримттайн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрсийг бид эргэн тодруулж мэдээлэх болно. Одоогоор нийслэлийн нэгэн агентлагийн дарга болон өөр нэгэн өндөр албан тушаалтан нэрсийн жагсаалтад багтсан тухай мэдээлэл байна. Түүнчлэн УИХ-ын нэгэн гишүүний асуудал ч сөхөгдөж болзошгүй байгаа аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж