Нам намаас хаягдсан хүмүүс уулзаж байгаа юм болов уу

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Нам намаас хаягдсан хүмүүс уулзаж байгаа юм болов уу

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Я.Содбаатар: Нам намаас хаягдсан хүмүүс уулзаж байгаа юм болов уу

    Өчигдөр МАХН-ын онц их хурал хуралдах үеэр МАН-ын Удирдах зөвлөл мөн хуралдсан юм. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодрууллаа.

    -МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцэв?

    -Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар МАН-ын 90 жилийн ойн баяр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн. Улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг ирэх гуравдугаар сарын 1-нд МАН-ын 90 жилийн ойн баяраар тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулаад 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр, төслийг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Үүнээс гадна 2010 оны санхүүгийн тайлан, 2011 оны намын төсвийг хэлэлцэж, өнөөдөр баталлаа. Хэлэлцсэн бас нэг асуудал бол МАН-ын бат илэрхийлэхийг шинэчилж улсын хэмжээнд шинэчлэх явцын мэдээлэл. Өнөөдөр Монгол Улсын бүх дүүрэг, сум, аймагт МАН-ын бат илэрхийлэх ажил эрчимтэй явагдаж, нийт 150 мянган гишүүнээс 135 мянга нь бат илэрхийлэхээ аваад байна. Ажил 90,5 хувьтай явж байна гэсэн үг. Цагаан сарын баяраас өмнө МАН-ын бат илэрхийлэх шинэчлэх ажлыг улсын хэмжээнд бүрэн зохион байгуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 17 аймгийн 20 гаруй сумдад өвөлжилтийн байдал хүндэрснээс шалтгаалж зарим айл өрхөд хүрч очиж чадахгүй байна.

    -МАХН-ын онц их хурал болж байна. Энэ хурлын талаар МАН-ын удирдах зөвлөл юу хэлэлцсэн бэ?

    -МАХН-ын гэж өөрсдийгөө нэрлэж байгаа энэ хүмүүсийн талаар бид ямар нэг зүйл хэлэлцээгүй. МАН-ын нарийн бичгийн даргын хувиар би хувийн бодлоо хэлж болно. Олон намын төлөөлөл болсон, нам бусчууд болсон хүмүүс цугларч хуралдаж байна л гэж ойлгож байна. Ингэхдээ МАХН гэсэн нэр, мөн тэмдэг далбааг ашиглаж байгаа юм билээ. МАХН-ын нэр, тэмдэг, далбаа ашиглаж байгаа явдал бол өөрөө улс төрийн намуудын тухай хуулийн 17,6 зохиогчийн эрхийн тухай хууль, патент, бараа бүтээгдэхүүний тухай хууль гэх мэт олон хууль зөрчиж байгаа. Энэ талаар би МАН-ын нарийн бичгийн даргын хувьд намаа төлөөлж энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байгаа. Шүүх энэ асуудлаар шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Үнэндээ энэ хуралд МАН-ын гишүүд маш цөөхөн очсон. Улсын хэмжээнд бат илэрхийлэх солиход МАН-ын бат илэрхийлэх авахгүй гэсэн 126 хүн байсан. Гэхдээ энэ хүмүүс янз бүрийн шалтгаанаар авахгүй гэсэн. Түүнээс бүгд МАХН-ын түр штабд очино гээд гараад явж байгаа юм биш. Манай үр хүүхэд өөр намд орсон, тэгэхээр би МАН-ын бат илэрхийлэх авахгүй гэсэн хүн байна. МАН-ын зүгээс явуулж байгаа бодлого үйл ажиллагаанд дургүйцэж байгаа гэсэн янз бүрийн бодолтой хүмүүс байна. МАН-ын 150 мянган гишүүнээс 126 нь л бат илэрхийлэх авахгүй гэсэн. МАХН-ын түр штабын хурал эхэлж байгаа байдлыг ажигласан. Өглөө тэр зааланд нь байж байгаа хүмүүсийг хараад байхад Ардчилсан холбооны анхдагчдын нэг Д.Нинж, Л.Цог гэх мэт олон намын хүмүүс байсан. Тэгэхээр нам намаас хаягдсан хүмүүс уулзаж нийлж байгаа юм болов уу гэж бодсон. Тиймээс энэ хурлын талаар манай нам удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлага байхгүй. Манай намтай холбогдолгүй асуудал гэж бодсон.

    -МАН-ын Бага хурлын гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын онц их хуралд илтгэл тавьсан. Үүнээс болоод түүнийг МАН-аас хөөнө гэсэн яриа гараад байна?

    -Н.Энхбаяр дарга манай намын бага хурлын гишүүн хэвээрээ. Тиймээс энэ хүн өөрөө улс төрийн шийдлээ гаргах байлгүй.

    -Тэр МАН-ын бат илэрхийлэх авсан уу?

    -Энэ талаар би мэдэхгүй. Ер нь бол анхан шатны хороо дүүрэгт намын бүх гишүүд бүртгэлтэй байх ёстой, тэндээсээ авсан байх.

    Б.Алтансүх

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж