Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Д.Содномзундуй агсны нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ. Тэмцээн эрэгтэйчүүдийн 40-49, 45-49, 50 дээш насны, эмэгтэйчүүдийн 35-44, 45-аас дээш насны ангиллаар тус тус үргэлжилнэ. Хоёр дахь жилдээ явуулж буй тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байгаа юм. Ахмад тамирчдын УАШТ гурван өдөр үргэлжилнэ.
Т.Хишгээ