Перугийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлТ. Давааням Улс төр 2010-05-13Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Перу Улсын Элчин сайд ноён Харолд Форсид өнөөдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хувьд эдийн засгийн чухал салбарууд нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар, мөн хоёр улс өндөрлөг уулын бүсэд оршдог зэрэг нийтлэг, адил төстэй зүйлүүд байгаа нь дээрх салбаруудад олсон ололт амжилтаасаа харилцан суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах нэгэн чиглэл байж болохыг Ерөнхийлөгч Ц.элбэгдорж цохон тэмдэглээд Монгол Улс АПЕК-тэй хамтран ажиллах, цаашид гишүүнээр элсэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Ухаалаг сонголт, ухаалаг үнэ! Galaxy A06, A16 загварууд “Хаврын Хар Баасан гараг”-аар хямдарлаа!5 цагийн өмнө
Монгол-Оросын найрамдалт харилцааны нотолгоо болсон “МОНГОЛ АРД” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө7 цагийн өмнө