Орос тав дахь үеийн нисдэг тэрэг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Орос тав дахь үеийн нисдэг тэрэг бүтээнэ

Шинэ үеийн гэгдэх Ми-28Н нисдэг тэрэг. Гэрэл зургийг 400.ru сайтаас

"Вертолеты России"  гэх нисдэг тэрэг бүтээх холдинг тав дахь үеийн байлдааны машинаа бүтээхээр болжээ. Уг холдингийн гүйцэтгэх захирал Андрей Шибитов энэ талаар "Интерфакс" агентлагт ярьсан байна. Шинэ нисдэг тэрэгний техникийн үзүүлэлтийг тодруулалгүйгээр тав дахь үеийн нисдэг тэрэг бүтээх ажил идэвхтэй явагдаж байгааг тэр хэлжээ. Шинэ үеийн нисдэг тэргээс гадна уг компани ирээдүйтэй хурдан нисдэг тэрэг бүтээж байгаа ажээ. "Камов" ба "Миль" зохион бүтээх товчоонууд уг ажлыг гардан хийж байна. Одоогоор тэд төслийн өмнөх судалгааны шатанд ажиллаж байгаа ажээ. Аэродинамикийн сонгодог ба тэнхлэгийн гэсэн хоёр схемын  судалгааныхаа эхний дүнг гарган авсан гэж Шибитов нэмэн өгүүлжээ.
Одоо хамгийн хурдан ирээдүйтэй гэх нисдэг тэргээр Америкийн Sikorsky X-2 тооцогдож байгаа ба зохион бүтээгчдийнх нь яриагаар тэр цагт 460 км-ын хурдыг үзүүлж чадах гэнэ. Уг нисдэг тэрэгний анхны нислэг 2008 онд болсон ба туршилтын үеэр гарч ирсэн техникийн ээдрээг засч залруулж амжаагүй байна гэж Шибитов хэлжээ.
Орост “Милийн” зохион бүтээх товчооны Ми-X1, мөн "Камовын" зохион бүтээх товчооны Ка-90 ба Ка-92  гэсэн гурван янзын хурдтай нисдэг тэргийн загвар дээр ажиллаж байна.  Ка-90 нисдэг тэрэг нь хоёр  шатлалтай тийрэлтэд хөдөлгүүрийн тусламжтайгаар цагт 800 км-ын хурдыг үзүүлж чадна гэсэн тооцоотой байгаа. Эдгээр машинуудыг Оросын нисдэг тэрэг бүтээх хөгжлийн төслийн дагуу хийж байгааг өнгөрсөн жилд зарласан байлаа. Гэхдээ эдгээр машинуудыг бүтээхэд 5-8 жилийн хугацаа хэрэгтэй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж