Кэмерон Клегг хоёр үндсэн зорилтоо нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Кэмерон Клегг хоёр үндсэн зорилтоо нэрлэв

Дэвид Кэмерон. leadersinlondon.com сайтын зураг

Хамтран эвслийн Засгийн газрыг байгуулсан Их Британийн консерваторууд ба либерал ардчилагчид өөрсдийн байгуулсан эвслийн гэрээгээ нийтэд зориулан нийтэлжээ. BBC News дамжуулснаар бол тэнд эвслийн үйл ажиллагааны үндсэн зорилтуудыг заасан байна.
Тэнд төсвийн зарлагыг  зургаан тэрбум фунт буюу 7,2 тэрбум еврогоор буруулахаар консерваторууд санал болгож байгаа ба гэхдээ бага дунд орлоготой иргэдийн татварын хөнгөлөлтийг шинэ Засгийн газар нэмэгдүүлэх гэнэ. Мөн эвсэлээс Их Британид ирж буй Европын холбооны бус цагаачдын квот тогтоохоор тохиролцжээ.
Шинэ Засгийн газар "Хитроу" нисэх буудлын өргөтгөл болох гурав дахь нисэх зурвасыг бариулахгүй байхаар болов. Экологичид түүнийг эсэргүүцэж байсан ажээ. Эвслийн Засгийн газар 2010 оны тавдугаар сарын 6-ны сонгуулийн дараа байгуулагдсан ба хамгийн олон саналыг консерваторууд авсан ч тэр нь Засгийн газраа дангаар байгуулах хэмжээнээс дутсан байлаа. Ийм эвслийн Засгийн газрыг британичууд сүүлчийн удаа 1974 онд сонгож байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж