
Түүнчлэн ажлын цагаар зам засварын ажил хийхэд замын түгжрэл ихээр нэмэгдэж байгаа болохоор томоохон зах, худалдааны төвийн амралтыг тааруулж, зам засварын ажил хийх, эсвэл шөнийн цагаар зам засварын ажил хийж байх, тухайлбал Нарантуул, Хархорин зэрэг худалдааны төвүүдийг амардаг өдөр тухайн газрын ойр орчмын замыг засах үүрэг даалгавар өгсөн байна. Мөн замын хөдөлгөөны зохицуулалтыг сайжруулах, шинээр тавьж байгаа замыг баталгаатай байлгаж, ирэх жил дахин эвдрэхгүй гэдэг баталгааг нийт иргэдэд өгөх. Мөн өнгөрсөн намрын тавьсан зам хагас жилийн насгүй болж байгааг юутай холбож ойлгох, ямар шалгуураар тендерт шалгарсан, ямар компанийн тавьсан зам чанарын шаардлага хангахгүй хагас жилийн насгүй эвдэрч байгаа талаар ард иргэдийн өмнө мэдэгдэхийг хүсэж байгаагаа хэлсэн юм. Ингээд нэг удаагийн уулзалтаар зогсолгүй энэ асуудалд тодорхой хариу өгөхийг үүрэг болгож, хийж байгаа ажлынхаа үр дүнг 14 хоногт тайлагнаж байхыг Ерөнхий сайд хотын мэрт үүрэгдэв.
Б.Алтансүх