Лэйкэрс, Фэникс хоёрын гол хүчин зүйлүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Лэйкэрс, Фэникс хоёрын гол хүчин зүйлүүд

Манай цагаар ирэх мягмар гарагт эхлэх өрнөд бүсийн шигшээ тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.Учир нь Фэникс Санс, ЛА Лэйкэрс хоёр 2006,2007 онуудад плэйоффын эхний шатанд учраа таарч, тухай бүрт нь Аризона мужийн баг илүүрхсэн.Гэвч энэ явдлаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн.Мемфис Гриззлиес багаас Пау Гасолыг авчирснаар хоёр жил дараалан шигшээд шалгарч, өнгөрсөн жил аварын цомыг атгасан баг бол Лэйкэрс.
Харин Фэниксийн хувьд сүүлийн жилүүдэд үзүүлж чадаагүй амжилтандаа хүрч байгаа нь энэ. Хэдийгээр хоёр багийн плэйоффт таарсан сүүлийн таван жилийн түүх Санс багийн талбайд байгаа ч бодит байдал дээрээ Лэйкэрс илүү гэж хэлж болох.

Хүчин зүйл 1 –  Төвийн байрлалд Андриүв Байнэм Лэйкэрсийн гол давуу тал. Хэдийгээр Ж.Коллинс, Л. Амундсон, Р.Лопэз бэртлээс эргэн ирж төвийн байрлалд тоглох ч Байнэм тэднээс илүү байх нь гарцаагүй. Харин Байнэмыг сэлгээнд олон минут суулгах ганцхан шалтгаан байгаа нь Чанинг Фрай илүү тоглох тусам түүний тоглох минут илүү багасна.

Хүчин зүйл 2 – сэлгээний тоглогчид. 2006,2007 онд гараанд гарч байсан Уолтэн, Одом нар одоо сэлгээ болсон бол тэдэн дээр нэмэгдээд Фармар,Браун зэрэг хурдны тоглогчид ихтэй болсон. Фэникс ч мөн дутахгүй. Фрай, Драгич, Дадли, Барбоса гээд оноо авахад зориулагдсан гэмээр сэлгээний гайхалтай тоглогчид.  

Хүчин зүйл 3 – Ричардсон болон Дадли нар хэрхэн 24 дугаарыг хамгаалах. Жаззтай хийсэн тоглолтуудад бараг л 30 оноог дунджилж байсан Брайнтыг 20 оноо авхуулаад байвал л ялалт тэднийх гэсэн үг.

Хүчин зүйл 4 –
Дэрэк Фишэр. Үнэцэнэтэй тоглогч шиг улирлын үдсэн Дэрон Уиллиамсыг жагсаалтыг гаргах ажлыг хангалттай хийсэн ахмад хамгаалагч Стив Нашт гай болох нь гарцаагүй. 2006,2007 онд Фишэр өөр хотуудад аялан тоглолт хийж байсан учир энэ 2 багийн тулааны шинэ гишүүн болох юм.
Энд Амарэ Стадмайр, Пау Газол хоёрыг дурдсангүй. Яагаад гэвэл тэд хийдгээ хамгаас илүү хийнэ. Тийм ч учраас ярих нь илүүц. Харин Коби Пау, эсвэл Наш Стадмайр гэсэн хослолын хэн амжилттай болсон нь илүү гарах боломжтой.Гэхдээ Жэрри Слоуны хэлснээр багт байж болох бүх бүрэлдэхүүн Лэйкэрст байгаа учраас энэ цувралд өнгөрсөн жилийн аваргууд илүүрхэж, дараагийн шатанд шалгарах магадлал өндөр.

Таамаглал: 4-1 Лэйкэрс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж