
Эхний шатанд тэд Александр Овечкин тэргүүтэй “Вашингтон Капиталс” багийг мулталсан нь жинхэнэ шуугиан тарьж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бай болоод байсан бол энэ удаад ч анхаарлыг өөрсдөдөө төвлөрүүлэх зүйлийг хийж чадсан юм.
Питсбург Пингвинстэй хийсэн цувралын эхний хоёр тоглолтоос ямартай ч нэг хожилтой гарч ирсэн нь Канадианст боломж байгааг харуулсан. Гэвч гурав дахь тоглолтод нэг ч гоол оруулж чадалгүй байсаар ялагдал хүлээж, 2:2 харьцаатай болж тэнцсэнээр эргээгээд давуу байдлыг Стэнлийн цомын эзэд олж авчээ. Улмаар дараагийн хоёр тоглолтонд аль аль багууд талбай дээрээ илүүрхсэнээр шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөөдөр болсон байна.
Хэдийгээр Питсбургийн мөсөн талбайд тоглолт явагдсан ч тулаан эхлээд ердөө 32 секунд өнгөрч байхад л Бриан Жиона нэг хүний давуу байдлаа ашиглан тооны харьцааг нээлээ.Энэ үеийн 15 дахь минутанд зочин баг онооны давуу байдлаа бататган Доминик Муурын дамжуулалтаар тоог 2:0 болгосон байна. энэ мэтчилэн гуравдугаар үеийн турш илүү тоглолтын үзүүлсээр үндсэн цагт 5:2 харьцаатай Питсбург Пингвинс багийг Монрэал Канадианс хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө бут ниргэж, бүсийн аваргын төлөө тоглох эрхийг олж авлаа. Монрэал Канадианс баг бүсийн аваргын төлөө Брунс Флайерс багуудын хэн хожсонтой нь тоглоно.