
Гэвч байрлал тогтоох гараанд түрүүлж, гранприг ялалтаар дуусгасан энэ улирлын цорын ганц нисгэгч нь тэр юм. Нэг улиралд зургаан удаа байрлал тогтоох гараанд Феррари түрүүлж байсан нь 2006-2007 оны улирал юм. Гэвч Феррари 2008 оны Бразилийн гранпригээс хойш тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлээгүй гэх.
Дээрээс нь 2001 онд л Шуми Монакод түрүү авч байснаас хойш Феррари энд ялалт байгуулаагүй. Гэвч хамгийн хурдан тойргуудыг гүйцэтгэж байсан аж. Өөр нэг таатай мэдээлэл байгаа нь Масса Баттон Уэббэр нарын хамтаар уралдаан бүрээс оноо авсан нисгэгчдийн тоог бүрдүүлж байна.
Ямартай ч сүүлийн 5 жил Монакод Райконэн, Хэмилтон, Баттон, Алонсо нар түрүүлж байсан бол энэ жил Рэд Булл багийн нэр орж ирэх магадлал өндөртэй байгаа юм. Одоогоор бороотой нөхцөлд уралдаан үргэлжлэх төлөвтэй байгаа учир таамаглаагүй ямар ч үр дүн гарч ирж болох юм.
Score studio.