Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей-оффын 2-р шатны тоглолтуудын ихэнх нь шүүрдээд л өнгөрсөн цуврал болсон. Харин хамгийн өрсөлдөөнтөй үргэлжилж байгаа цуврал болох Кливленд Кавалиерс болон Бостон селтикс багуудын цувралын тав дахь тоглолт болсон байна.
Клевлендын талбай дээр болсон уг тоглолтыг хорин мянга гаруй үзэгч сонирхсон бөгөөд эхний үеийг 23:20-р талбайн эзэд илүүрхсэн байна. Энэ үед Шакил Ониель , Энтони Паркер нар сайн байж хамтдаа 13 оноог багтаа нэмэрлэсэн байна . Харин Бостоноос Пол Пирс, Кэвин Гарнетт нар илүү үр дүнтэй тоглолтыг гаргаж байсан юм.
Тоглолтын хоёрдугаар үеийн дунд хэсгээс Бостончууд санаачлагыг гартаа авсан ба эхний үед тоглолт нь харагдахгүй байсан Рей Аллен оноо түүж эхэлснээр хоёрдугаар үе буюу эхний хагас 50:44-өөр зочдын давамгайлалаар өндөрлөсөн юм. Энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Леброн Жеймс эхний хагаст нэг ч довтолгооноо амжилттай болгож чадаагүй ба ердөө найман оноог чөлөөт шидэлтээр авсан байна. Тоглолтын хоёрдахь хагас эхлээд л Селтиксчүүд илт давуу тэргүүлж эхэлсэн байна. Хоёр дахь хагасын турш Рондо, Рей Аллен нарын довтолгоонууд ээлж дараалан амжилттай болж байсан юм. Тоглолтын турш Рей Аллен нийт есөн удаа гуроманн онооны шидэлт хийсэн ба 6 нь оновчтой болсон бөгөөд 24 оноогоор багаа тэргүүлсэн юм. Өмнөх тоглолтонд трипел-дабль хийсэн Рондо эхний хагаст нэг ч оноо аваагүй байсан ба хоёр дахь хагаст 16 оноо авсан юм. Ийнхүү үндсэн цагт 120:88-р Бостон селтикс ялалт байгуулж цувралыг гурав хоёроор тэргүүлж эхэлсэн байна. Тоглолтонд Бостоны Пол Пирс 21, Кевен Гарнетт 1н оноо авсан байна. Харин Клевлендээс Шакил Онеал гайхалтай байж энэ жилийн плейоффын хамгийн өндөр амжилтаа гаргаж 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 15, Мо Уилиамс 14 оноо авсан байна.
Ийнхүү Бостончууд дахин ганц л хожил авахад орландо межиктэй бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй болж байгаа юм. Цувралын зургаа дахь тоглолт манай цагаар баасан гарагын өглөө 8:00 цагаас Бостоны талбай дээр болно.

Score studio.