А3 гэрчилгээ эзэмшсэн ажилтныг нөөцөд бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

А3 гэрчилгээ эзэмшсэн ажилтныг нөөцөд бүртгэж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тендерийн үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар худалдан авах ажиллагааны суурь мэдлэгийн А3 төрлийн сургалтад хамрагдан, зохих мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай байдаг юм байна. Сангийн яамнаас үнэлгээний хорооны үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд зохион байгуулахаар А3 төрлийн гэрчилгээ эзэмшсэн ажилтан, албан хаагчдын жагсаалтыг (pool of experts) эрхлэн хөтөлж, захиалагч байгууллагуудад санал болгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна.

    Энэхүү жагсаалтад худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ эзэмшсэн, тухайн салбарт мэргэшсэн, үнэлгээний хороонд ажиллах боломжтой тухайгаа мэдэгдэж, сайн дураар бүртгүүлсэн албан тушаалтнууд хамрагдах аж. Захиалагч байгууллагууд тухайн жагсаалтаас өөрийн худалдан авах ажиллагааны онцлогт нийцсэн, мэргэжлийн шаардлага хангасан ажилтныг сонгон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах боломж нээгдэх юм байна.

    Б.СҮРЭН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж