Каннын кино наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Каннын кино наадам эхэллээ

Британийн кино найруулагч Ridley Scott-ын найруулсан "Robin Hood" киноны гол дүрд тоглосон алдарт жүжигчин Russell Crowe болон Cate Blanchett нар улаан хивсэн дээгүүр ихэмсгээр алхан гарч ирснээр дэлхийн кино урлагийн шилдгүүд 12 хоногийн турш хуран цугларах Каннын кино наадам нээлтээ хийлээ.
Цар хүрээгээрээ харьцангуй олон орныг хамардаг Каннын кино наадам энэ жил 63 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Өнөөдрөөс эхлэн Каннын кино наадамд өрсөлдөж буй бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж эхлэх бөгөөд энэ удаагийн кино наадмын шүүгчдийг Холливуудын алдартай найруулагч Tim Burton тэргүүлж байгаа юм.
Энэ жилийн Каннын кино наадмын “Алтан далдуу мод”-ны төлөө нийтдээ 19 бүтээл өрсөлдөж байгаа аж.

Тэдгээрийг танилцуулж байна.

  1. “AURORA” найруулагч Cristi PUIU
  2. “BLUE VALENTINE” найруулагч Derek CIANFRANCE
  3. “CARANCHO” найруулагч Pablo TRAPERO
  4. “CHATROOM” найруулагч Hideo NAKATA
  5. “FILM SOCIALISME” найруулагч Jean-Luc GODARD
  6. “HAHAHA” найруулагч HONG Sangsoo
  7. “HAI SHANG CHUAN QI (I WISH I KNEW)” найруулагч JIA Zhangke
  8. “LES AMOURS IMAGINAIRES (HEARTBEATS)” найруулагч Xavier DOLAN
  9. “LIFE, ABOVE ALL” найруулагч Oliver SCHMITZ
  10. “LOS LABIOS (THE LIPS)” найруулагч SANTIAGO LOZA, Ivan FUND
  11. “MARTI, DUPA CRACIUN (TUESDAY, AFTER CHRISTMAS)” найруулагч Radu MUNTEAN
  12. "O ESTRANHO CASO DE ANGЙLICA (THE STRANGE CASE OF ANGELICA)” найруулагч Manoel DE OLIVEIRA
  13. “OCTUBRE (OCTOBER)” найруулагч Diego VEGA, Daniel VEGA
  14. “PБL ADRIENN (ADRIENN PБL)” найруулагч Бgnes KOCSIS
  15. “R U THERE” найруулагч David VERBEEK
  16. “REBECCA H. ( RETURN TO THE DOGS)” найруулагч Lodge KERRIGAN
  17. “SIMON WERNER A DISPARU… (LIGHTS OUT)” найруулагч Fabrice GOBERT
  18. “UDAAN” найруулагч Vikramaditya MOTWANE
  19. “UNTER DIR DIE STADT (THE CITY BELOW)” найруулагч Christoph HOCHHДUSLER

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж