
Conrad Maldives Rangali арал дээрх уг ресторан таван жилийн ойн баяраа
тэмдэглэж байгаа юм байна. Тэд энэ баярынхаа хүрээнд үйлчлүүлэгчиддээ онцгой нэгэн боломжийг санал болгож байгаа аж. Энэ нь уг рестораныхан зочиддоо зөвхөн оройн зоог барих биш бүр усан дор бүхэл шөнийг өнгөрөөж, амрах боломжийг бүрдүүлсэн явдал юм. Энэтхэгийн далайн мандлаас таван метрийн доор байрлах 12 суудалтай уг Ithaa ресторан зочдын хүсэлтээр оройн хоолны дараа хоёр хүний унтлагын өрөө болон хувирах гэнэ. Ithaa ресторан руу дугуйрсан шатаар тусгай амьсгалын төхөөрөмж зүүн ордог юм байна.
Ж.Нил