Орон нутгийнхан телевиз үзэх боломжгүй болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Орон нутгийнхан телевиз үзэх боломжгүй болох уу?

Хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэд тавдугаар сарын 27–ны өдрөөс эхлэн телевиз үзэж чадахгүй байдалд хүрээд байна. Учир нь Харилцаа Холбооны Зохицуулах Газраас телевизийн цацалтын системийг тоон системд шилжүүлэх гэж байгаа учир хөдөө орон нутгийн одоогийн хэрэглэж байгаа техник телевизийн нэвтрүүлэг хүлээн авч, цацах боломжгүй болоод байгаа аж. Харин айл өрх бүр 24500 төгрөг төлж, шинэ антенн, чиглүүлэгч худалдаж авсан тохиолдол телевизийн 10 суваг үзэж болох юм байна. Орон нутгийн иргэд хэсэг хугацаанд телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх боломжгүй болоод байгаа энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Бат-Үүл, Ч.Улаан нар мэдээлэл хийхээр боллоо. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 14 цагаас Төрийн ордны “Е” танхимд болно.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж