Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан мэдээлэл хийв

Сонгуулийн хариуцлагын тогтолцооны
талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх өнөөдөр мэдээлэл
хийлээ. Тэрээр УИХ-д өргөн бариад байгаа Сонгуулийн тухай хуулийн
шинэчилсэн хувилбарын төслийн талаар байр сууриа илэрхийлээд “Эхний
ээлжинд сонгуулийг зөв, шударга явуулахын тулд Монгол Улсын Эрүүгийн
хууль, Сонгуулийн тухай хуулинд хариуцлагын тогтолцоог маш нарийн зааж
өгөх ёстой. Эрх баригч хоёр намууд өөрсдийн байр суурийг авч үлдэх,
жижиг намууд болон бие даагчдыг улс төрд орж ирэх боломж бололцоог хаан
боомилсон хувилбаруудыг сонгож байна” хэмээв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж