АНУ-ын Үндэсний сагсан бөмөгийн холбоо “New Jersey Nets”багийг Оросын тэрбумтан Михайл Прохоровт худалдахыг зөвшөөрлөө. “Forbes”сэтгүүлд бичсэнээс үзвэл Михайл Прохоровын хөрөнгө 13.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд Хойд Америкийн лигийн багийг худалдаж авсан анхны гадаад хүн болж байна. Өнгөрсөн улиралд “Nets”баг 82 тоглолтоос 70-д нь ялагдал хүлээсэн бөгөөд 18 тоглолт дараалан ялагдаж нэг ёсны бүтэлгүйтлийн өвөрмөц рекорд тогтоосон. Ноён Прохоров фэнүүдийг “дэмжих зүйлтэй болгоно” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард ноён Прохоров сагсан бөмбөгийн клубын 80 хувийг болон Brooklyn-д байрладаг Nets’ arena төслийн 45 хувийг эзэмших юм. Гэрээний төлбөрт 200 гаруй сая доллар төлсөн гэсэн албан бус мэдээ байна. Өдгөө 45 настай Оросын бизнесмэн металын бизнес хийдэг бөгөөд Оросын сагсан бөмбөгийн “ЦСКА”багт мөн хувь эзэмшдэг. “Түүний бизнесийн мэдлэг “Nets”багийн цаашдын тоглолтонд сайнаар нөлөөлнө гэж бид итгэж байна” хэмээнNBA-гийн комиссын гишүүн David Stern ярьсан байна.
Т.Санаа