
Мэдээллийн технологи өндөр хөгжиж буй өнөө үед дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн мэдээллээ олж авах боломж бий. Монголын алс баруун хязгаар болох Увс аймгийнханwww.west.mn цахим хуудас бүтээж, нутгийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байх боломжтой болжээ. Уг сайтад зочилсноор Увс нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудын зураг, Увс аймгийнхантай холбоотой мэдээ, мэдээлэл, танин мэдэхүй, хүний хөгжилд хандсан агуулга бүхий нийтлэлүүдийг унших боломжтой аж.
Б.Энх