“Оюутолгой”-н ТУЗ-ийг Г.Батсүх толгойлно

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н ТУЗ-ийг Г.Батсүх толгойлно

“Оюутолгой”-н ТУЗ-ийг Г.Батсүх толгойлно
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг дипломат Г.Батсүх тэргүүлэх болсон тухай “Айвенхоу майнз” компанийн орлогч ерөнхийлөгч Петер Мередит өчигдөр мэдээллээ. Г.Батсүх нь Монгол Улсаас Канад болон БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан юм.
“2001 онд “Айвенхоу майнз” компани Монголд ажиллаж эхэлсэн үеэс Г.Батсүх нь тус компанитай нягт хамтран ажиллаж байсан. Тухайн үед Г.Батсүх нь Канад дахь Монголын Элчин сайдаар ажиллаж байлаа. Монголын хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдол бүхий уул уурхайн ордын ашиглалтад гол үүрэг гүйцэтгэх албан тушаалд энэ хүнийг томилж байгаадаа баяртай байна” хэмээн Петер Мередит хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж