БОХХАА-н байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

БОХХАА-н байнгын хороо хуралдлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийг нэмж оруулах санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Х.Наранхүү Улаанбаатар Хархираагийн цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд зориулж, 1.2 тэрбум төгрөгийг нэмж тусгах санал гаргасан хэдий ч хэлэлцүүлгийн явцад саналаа татаж авчээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл санал оруулсан нь Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүү, хугацаа, зээлийн горим зэргийг засгийн газраас тогтоох тухай байлаа. Энэхүү саналаа тайлбарлахдаа ЖДҮ-ийн төслийг зээлжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөг баталсан. Энэхүү зээлийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа учраас УИХ зээлийн хүү, хугацааг нь тогтоох ёстой байсан юм. Одоо олгогдож байгаа зээлийн сарын хүү нь нэг хувь байгаа нь ЖДҮ-ийг дэмжих биш дампууруулах үүрэг гүйцэтгэж байна.
Банкаар дамжин хэрэгжиж буй энэ зээл нь олон улсын стандартанд нийцэхгүй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын зээл бус арилжааны зээл болоод байгааг анхаарууллаа.
Байнгын хороогоор уг асуудлаар санал хурааж 100 хувь дэмжсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж