Тайгер Вудс эрхтнээ гэмтээсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Тайгер Вудс эрхтнээ гэмтээсэн гэв

Тайгер Вудс. Гэрэл зургийг  ©AFP

Америкийн телевизийн хөтлөгч эмэгтэй Вин Макмюррей (Win McMurray) Тайгер Вудсийн биеийн байдлын талаар ярьж байхдаа үг алдан түүнийг бэлэг эрхтнээ гэмтээсэн гэлээ. Хөтлөгчийн будлианыг The Daily Telegraph сонин бичжээ.
Макмюррей эфирт өгүүлэхдээ тамирчин сарын турш дасгал хийж байгаа гэхдээ хүзүүний үеийн мөгөөрсний эвэрхийтэй байна гэв. Гэхдээ мөгөөрсийн "disk" гэж хэлэхийн оронд "dick" (эрэгтэй хүний эрхтэнг хэлдэг бүдүүлэг үг) гэж алдаад хэлчихсэн аж. Вин Макмюррей хэлсэн үгэндээ маш сандарсан ч тэр даруйд нь түүнийг залруулан хэлсэн гэж сонинд өгүүлэв.
Өмнө нь гольфчин өвчнөө тэвчин тоглож буйгаа ярьж байв. Сэтгүүлч бүсгүйн алдаж хэлсэн үг олны анхаарлыг ихээр татлаа. Үүнд бас нэг тайлбар бий. Өнгөрсөн жилийн сүүлчээр Тайгер Вудс сексийн дуулианд хутгалдсан юм. Тэрээр эхнэрийнхээ араар олон удаа тавьсан, үнэнч биш байсан нь илэрсэн ба эхнэр нь салахаар болоод байна. Вудс энэ хавар сексийн хамаарлаас салахаар эмчлүүлсэн ч эхнэрээ барьж чадсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж