“Алтандорнод Монгол”-ын ажилчид түр хороо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Алтандорнод Монгол”-ын ажилчид түр хороо байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрын олон улсын Арбитрын шүүхэд өгч зарга үүсгээд байгаа “Алтандорнод Монгол” компанийн ажилчид эрх ашгаа хамгаалах түр хороог байгуулжээ. Тус компанид ажиллаж байсан 780 гаруй хүн 2008 оны арванхоёрдугаар сараас ажлын байргүй болсны дээр тус компаниас амьжиргаагаа залгуулдаг 3000 гаруй хүн байдаг ажээ. “Алтандорнод Монгол”-д ажиллагсад 500 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч байсан бөгөөд энэ хэмжээний орлогоо хасуулсан иргэд ихэд бухимдалтай байгаа ажээ. Заамараар дүүрэн ажилгүй иргэдийн амьдрал ахуй асар хүнд байгаагаас зарим дэлгүүр хаалгаа барихад хүрснийг төр засгийнхан болоод холбогдох байгууллагуудад дуулгаж, эрх ашгаа хамгаалахаар ажилчид түр хороо байгуулсан байна.
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж