Хөх мөрний эргийн шаварт зоогдсон ичэмхий хүн 11 цагийг ус, шаварт өнгөрөөсөн гэнэ. Дөрвөн цагийн турш тэрээр тусламж дуудсангүй. Дараа нь түүнийг загасчид олжээ.
Orange News сонинд бичсэнээр Сяо Чэнь гэдэг 25 настай эр шөнө усанд шумбахаар явжээ. Тэр урт өмдтөй, гартаа усны хувцас ба гар утастай уут барин явсан гэнэ. Тэрээр замгийг жижиг арал гэж андуураад тийшээ гарахар яваад усанд унаж эргийн шаварт зоогдсон байна.
Сяо Чэнь өөрийн энэ байдлаас ичээд тусламж дуудсангүй аж. Түүнийг аврагчид уснаас гаргах гэж долоон цаг ноцолджээ. Урт өмд нь түүнийг шавраас гаргалгүй барьж байсан ба тэр өмдөө тайлсан бол амархан уснаас гарч болох байв. Сяо аврагч нараас ичээд өмдөө тайлаагүй учир түүний аврахад тийм олон цаг зарцуулжээ.