
Өмнө нь албан бус эх сурвалж хэлснээр ослын шалтгааны хоёр хувилбарыг онцлон үзэж байгаа гэнэ. Үүнд, цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл ба нүүрс олборлох технологийн зөрчил хоёр оржээ. Шалгалт хийгээд энэ хоёр хувилбараас нэгийг нь ослын шалтгаанаар сонгоно гэж тэр мөрдөн байцаалтад ойр эх сурвалж хэлсэн байна. Ерөнхий сайд Владимир Путин, Онцгой байдлын сайд Сергей Шойгу нар Кемеров мужид ослын газарт ажиллаж байна. Аврах ажиллагаанд 677 хүн 96 техникийн нэгж дайчлагдаад байгаа гэнэ.