
Өмнөд Солонгосын Нэгтгэх яамны эх сурвалжаас авсан мэдээгээр “урьдчилсан төлбөр” хийгдсэний дараа ДАШТ-ийг Хойд Солонгост дамжуулах болно гэжээ.
ӨАБНУ-д ирэх сарын 11-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ нь Хойд Солонгост их чухал юм. Учир нь Хойд Солонгосын шигшээ баг Дэлхийн аваргын тоглолтод 1966 оноос хойш анх удаагаа оролцож байна. Өмнөх ДАШТ-ийг Хойд Солонгост Өмнөтөөс үнэгүй дамжуулж байлаа. Сөүлд засаг солигдсон цагаас хоёр орны харилцаа ихээхэн хүйтэрч байгаа билээ. Өмнө нь Хойд Солонгосын лидер Ким Чен Ир хөлбөмбөгийн тэмцээнийг үзүүлэхэд хатуу хязгаарлалт тогтооно гэсэн байлаа. Хойд Солонгосын шигшээ багийн ялалт гарах тоглолтуудыг л дамжуулах бөгөөд түүнд эхлээд хяналт хийх болов уу хэмээн шинжээчид үзэж байна. Шууд хиймэл дагуулаас зөвхөн дээд удирдлага л тоглолтуудыг үзэх гэнэ.
Өмнөд Солонгосын эргүүлийн хөлөг онгоцыг живүүлсэн хэрэг хоёр хөршийн харилцаанд шинэ “хөрөлтийг” бий болгожээ. Өмнөд Солонгосын 46 усан цэрэг үрэгдсэн сүйрлийн гол шалтгаан нь Хойд Солонгосын торпедын атак болж байна. Хойд Солонгос түүнийг өдөөн хатгалт гэж нэрлээд өөрсдөө энэ хэрэгт хамаагүй гэсэн юм.