
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Хомашотой учраа тааран барилдах бол башёг тааруухан амжилтаар эхлүүлсэн озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Тоёоношиматай барилдахаар оноолт таарчээ. Манай бусад бөхчүүдийн хувьд Какурюү М.Ананд /М3/ комүсүби Котошогикүтэй, Хакуба А.Өнөржаргал /М5/ Ваканосатотой, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Коккайтай тус тус барилдах бол Токитэнкү А.Хүчитбаатар /М6/, Асасэкирюү Б.Дашням нар хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ Тосаюүтакатай, Моконами Г.Базарсад /М11/ Гоэйдотой, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Такамисакаритай тус тус учраа тааран барилдах юм.
С.Цэлмэг