Хумсаа “Coca Cola”-гаар будах уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Хумсаа “Coca Cola”-гаар будах уу?

Сонин байгаа биз? Хийжүүлсэн ундаа яахаараа хумсны лаак үйлдвэрлэдэг компанитай хамтарч ажилладаг байна аа? Гэхдээ итгэхээс аргагүй. Diet Coke, Nails Inc. компаниуд хамтран Diet Coke City Collection нэртэй цоо шинэ хумсны будаг гаргаад байна. New York, London, Paris, Milan гэсэн загварын дөрвөн том хотыг төлөөлсөн дөрвөн өөр өнгийн хумсны лаакнаас бүсгүйчүүд сонголт хийж болох гэнэ. Нил ягаан өнгө Парисыг, бүдэг ягаан өнгө Лондонг, гал улаан өнгө Миланыг, тод ягаан өнгө Нью-Йоркийг төлөөлж байгаа аж. Сонирхуулахад, зургадугаар сарын 30 хүртэл Английн “Boots” дэлгүүрээс хоёр Diet Coke худалдаж авсан хүнд нэг хумсны будаг бэлэглэж байгаа аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж