“Амьтанд ээлтэй” хувцасны брэнд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Амьтанд ээлтэй” хувцасны брэнд гаргана

Leona Lewis хувцас загварт дуртай. Гэхдээ өөрийнх нь үзэл бодол, итгэл үнэмшлээс гадуурх хувцсыг тэр хичнээн таалагдсан ч худалдаж авахгүй тухайгаа ярьсан байдаг. Тэр хэзээ ч амьтны арьс, үсээр хийсэн гутал, хувцас өмсөхгүй гэдгээ дахин дахин амладаг. Тийм ч болоод түүний хамгийн дуртай дизайнер Stella McCartney.
Харин дуучин бүсгүй саяхны нэгэн ярилцлагадаа “Би тун удахгүй өөрийн хувцасны брэндтэй болно. Гэхдээ миний загварууд дунд нэг ч амьтны арьс, үсээр хийсэн зүйл байхгүй. Энэ тухай би нэлээд эртнээс бодож эхэлсэн ч үүндээ төдийлөн цаг зав гаргаж амжилгүй өдийг хүрсэн. Одоо харин би загварууд дээрээ ажиллаж байгаа” гэж ярьжээ.  
Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр Leona Lewis өөрийн найз, нэрт дизайнер Stella McCartney-гаас зөвлөгөө авч, хамтран ажиллаж байгаа гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж