Тендерийн мэдээллийг нууцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Тендерийн мэдээллийг нууцаллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    “Эрдэнэс
    тавантолгой” компанийн олборлогчоор ажиллах компанийг тодруулах
    тендерийн нээлт өнөөдөр 17.00 цагт “Эрдэнэс Монгол” компанид болох байв.
    Тендерийн нээлтэд хэдэн компани саналаа ирүүлсэн нь тодорхой
    болох юм. Тиймээс энэ талаар тодруулахаар тус компанийн тухайн тендерийг
    хариуцсан мэргэжилтэн Ч.Батбаатартай холбогдоход “Тендерийн нээлт
    болсон” гээд хэвлэл мэдээлэл хариуцсан хүнтэй холбогдохыг зөвлөв. Харин
    тус компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан энэ талаар ямар нэгэн
    мэдээлэлгүй төдийгүй тендерийн нээлт болоогүй гэсэн зөрүүтэй хариултыг
    өгөв.

    Тавантолгой ордод төрийг төлөөлөх “Эрдэнэс тавантолгой”
    компанийн эргэн тойрон дахь мэдээлэлд монгол иргэн бүр анхаарал хандуулж
    буй. Харин тус компанийг толгой компани болох “Эрдэнэс МГЛ” тендертэй
    холбоотой зарим мэдээллийг ийн нууцалж байгаа гэх хардлагыг төрүүлж
    байна.

    Б.СҮРЭН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж