Эмнэлэгийн сувилагч нарын өдөр
Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг энэ баяр бараг зуун жил болж байгаа ч Олон улсын эмнэлэгийн сувилагч нарын зөвлөл байгуулагдсан 1971 оноос эхлэн дэлхийн хэмжээнд албан ёсоор тэмдэглэдэг болжээ. Өнөөдөр энэ баярыг дэлхийн 141 орны энэрэнгүйн үйлстэн, үндэсний сувилагч нарын мэргэжлийн нийгэмлэгүүд тэмдэглэж байна. Сувилагч нарын албыг Крымын дайны үеэр англи эмэгтэй Флоренс Найнтингейл анх үүсгэн байгуулсан түүхтэй.
Өмнөд Солонгост Буддагийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. Сөүлийн амралтын өдөр болгосон энэ баярыг бас Макао, Гонконгод тэмдэглэдэг. Дорны хуанлигаар уг баярыг зуны эхэн сарын 8-нд тэмдэглэж иржээ.
Өдрийн ишлэл
“Миний шударга, үнэнчийн баталгаа бол миний ядуу байгаа нь”
(Италийн гүн ухаантан Никколо Макиавелли 1469 оны энэ өдөр төржээ.)
Бусад ишлэлээс: “Ухаалаг захирагч хүн бол амлалт өгсөн шалтгаан нь унаад, сонирхолд нь хор болохгүй бол өөрийн амлалтдаа үнэнч биш байх ёсгүй”
“Тамд хичнээн ер бусын хүн унасан гээч. Тэдэнтэй нийлэхэд юу нь ичгэвтэр байх билээ”
Үйл явдал
919 ОН. Германы хаанаар зуун жилийн түүхтэй Саксоны хаадын овгийг үндэслэгч Шувуу баригч гэх нэртэй I Генрих сонгогдлоо. Түүнд хаан болох санал хүргэж ирэх үеэр Саксоны ван байсан тэрээр шувуу барьж ан хийж байснаас түүнийг шувуу баригч гэж нэрлэх болжээ.
1664 ОН. Францын XIV Людовик хааны эх Австрийн Анна, түүний эхнэр Мария Терезад зориулан анх удаагаа ордны жүжгийн зохиолч Мольерын бичсэн “Тартюф” инээдмийн жүжгийг Парисын “Пале-Рояль” нүүдлийн театрт тогложээ. Хаан өөрөө энэ жүжгийг гайгүй хүлээн авсан ч ордны түшээ нарын шахалтаар хожим уг жүжгийг тоглохыг хориглосон билээ. Зөнөсөн хөгшин Аннаг нас барснаас таван жилийн дараа жүжгийн тэр хоригийг цуцалсан байна.
1885 ОН. Америкийн немц Оттмар Мергенталер (1854–1899) 31 нас хүрснийхээ маргааш нь хэвлэлийн “мөр бүтээх машин” зохиосныхоо төлөө АНУ-ын №317828 тоот патентыг авчээ. Өмнө нь үсгийн хэв бүрийг цуглуулан өрөгдсөн мөрөнд хэвлэлийн хэвийг гаргадаг байсан бол Мергенталерын зохиосон машинаар нэгмөсөн бүхэл бүтэн мөрийн хэвийг авах болсон байна. Гүтэнбергийн үеэс хэвлэлийн үйлдвэрлэлд түүний “линотип” (line — “мөр” ба type —“хэвлэх” гэсэн англи үгнүүдээс) гэж нэрлэсэн машин нь хувьсгал байсан билээ.
2002 ОН. Америкийн экс Ерөнхийлөгч Жимми Картер тав хоногийн айлчлал хийхээр Кубад очжээ. Тэрээр Фидель Кастор засгийн эрхэнд гарсан 1959 оноос хойш Кубад очсон Америкийн хамгийн том улстөрч болсон юм.