Өнөөдөр төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр төрийн ордонд

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд эхэлснээр өнөөдрийн эхний хуралдаан болж байна. Уг хурлаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийж, Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлах юм байна.
10.30 цагаас “В” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрхи төсвийн тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд хуралдаж төсвийн гурван хуулийг мөн хэлэлцэнэ.  
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дүн шинжилгээ, хариуцлагын талаархи Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсгол 10.00 цагаас “Г” танхимд, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд тус тус болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж