Хятадын номер нэг теннисчин Ли На өчигдөр Мадрид хотноо эхэлсэн WTA-ын Мадрид Мастерс тэмцээнээс хүртэх шагналаа сайн санааны үйлст зориулахаар болжээ. Тус улсын Циньхай мужийн Юүшү хотод болсон газар хөдлөлтөд өртөж, сэтгэл санаа болоод эд материалын хувьд хохирол амссан нутаг нэгтнүүддээ туслахын тулд тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн сарын 14-нд болсон 7,1 баллын газар хөдлөлтийн улмаас 2200 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Харин энэ аймшигт мэдээ Ли На Герман Мюнхен хотноо бэлтгэлээ хийж байхдаа олж сонссон гэнэ.
Тэрбээр “Юүшүд гамшигт газарт хөдлөлт болох үед би Германд байсан болохоор тухайн үедээ яаж ч чадаагүй. Харин одоо Мадридын тэмцээнд гаргасан амжилтынхаа ачаар авах мөнгөн шагналаа байгалийн гамшигт өртсөн тэдгээр ард иргэдэд зориулахаар шийдлээ. Цөөн ч гэсэн хүмүүст гэр орноо дахин барьж босгоход нэмэр болох байх. Тэмцээнд түрүүлж чадвал сайхан л байна, тэгвэл тэр хэмжээгээр их мөнгө хандивлаж чадна. Юутай ч, би бүх чадлаа дайчлах болно” гэжээ.
WTA буюу мэргэжлийн эмэгтэй талбайн теннисчдийн холбооны Мадрид Мастерс тэмцээнд түрүүлвэл 789 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд үе шатаасаа хамаарч хамгийн багадаа 9000 ам.долларын эзэн болох юм.
С.Цэлмэг