Зах зээлийн идэвх буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Зах зээлийн идэвх буурчээ

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн сарын арилжааны тойм мэдээг сонирхъё. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-носс тавдугаар сарын 7-нд ТОП-20 индекст орсон 20 үнэт цааснаас 17 нь арилжигдсан байна. Эдгээрээс хамгийн өсөлттэй байгаа үнэт цаасны тоонд  “Шарын гол”, “Говь”, “Хөх ган” компанийн үнэт цаас орж байгаа бол “Махимпекс”, “Женко тур бюро”, “Материал импекс” компанийн үнэт цаасны ханш буурчээ.

Арилжигдсан 17 үнэт цаасны ханшийн дундаж үзүүлэлт

“Махимпекс” компанийн хувьцааны ханш ийнхүү буух болсон шалтгаан нь тус компаний худалдан авдаг түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлж байгаа бололтой. Энэ сарын 3-ны байдлаар хонины махны үнэ өмнөх сарын дундаж үнээс 21,6,  үхрийн махных 16, ямааны махных 32,2, адууны махных 13 хувиар өсчээ.
Түүнээс гадна, дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр хувьцаат компаниуд хувь нийлүүлэгчдийхээ хурлыг зарлан хуралдуулах, санхүүгийн тайлангаа гаргах, ногдол ашиг тараах шийдвэр гаргах үе дуусгавар болж байгаатай холбоотойгоор зах зээлийн идэвх буурдаг. Тиймээс энэ байдал ирэх сарын сүүлч хүртэл үргэлжлэх байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж