Дөрөвдүгээр сард Хятадын инфляц нэмэгдсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сард Хятадын инфляц нэмэгдсэн байна

Хятадад банкны зээлийн хэмжээ нэмэгдэж, байр, орон сууц, хүнсний  үнэ өсөж байгаатай холбоотойгоор инфляцын төвшин өсөж байна. Дэлхийн гуравдахь том эдийн засагт халалт үүсэж байж болзошгүй гэсэн дохио өгч буй энэ мэдээтэй холбоотойгоор Бээжин төв банкныхаа хүүг өсгөж магадгүй байна. Дөрөвдүгээр сард өргөн хэрэглээний бүтээгдэхүүний индекс жилийн өмнөхөөс 2.8 хувь өссөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн инфляц 12.8 хувьтай байна гэж Хятадын статистикийн товчоо мэдээллээ. Банкнууд дөрөвдүгээр сард 8.4 тэрбум ам.долларын зээл олгосон нь эдийн засагчдын таамаглаж байсан хэмжээнээс давсан байна. Жилийн инфляцын төвшинг 2.7 гарах байх гэж эдийн засагчид тооцоолж байсан юм. Бээжин үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авах нь уу, ямар арга хэмжээ авах нь вэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаж байна. Бээжин ямар арга хэмжээ авах нь тус улсын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх болно. Бээжин эдийн засгаа дэмжихээр дөрвөн триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотойгоор нэгдүгээр улирлын байдлаар Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 11.9 хувьтай байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж