Кураш бөхийн УАШТ болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Кураш бөхийн УАШТ болж өнгөрлөө

Кураш бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  Спортын төв ордонд болж өнгөрлөө. Монголд хөгжөөд удаагүй ч хэд хэдэн дэлхийн аваргыг төрүүлсэн тус төрлөөр хичээллэгсдийн тоо жил ирэх бүр олширч байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бөхчүүд тус бүр долоон жинд өрсөлдсөн бөгөөд “Алдар”, “Хүч”, “Хилчин” спорт хороо зэрэг 10 гаруй байгууллагын эмэгтэй 40, эрэгтэй 70 бөх оролцсон нь цөөн биш тоо юм. Энэ хэрээр тус тэмцээний өрсөлдөөн ширүүн болж өнгөрсөн.
Курашийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөхчүүд энэ онд болох Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм. Тэмцээний эмэгтэй төрөлд н.Саранзаяа, н.Солонго, н.Сарангуа, н.Цэрэннадмид, н.Мөнхцэцэг, н.Нямтуяа, н.Мөнхтуяа нар тус бүр жиндээ аваргалсан бол эрэгтэйчүүдэд Р.Амартүвшин,  С.Алтансүх, н.Баянмөнх, н.Болд-Эрдэнэ н.Мөнхбаяр, н.Баянмөнх, н.Нямхүү нар тэргүүлжээ. Улсын аварга болсон бөхчүүдийг цаашид курашийн шигшээ багт оруулах ажээ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж