
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны хурлыг ирц хүрээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлуулж, гурав дахь удаад хуралдахаар зарлаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд дөрөвдэх удаагийн оролдлого нь өнгөрөгч пүрэв гаригт мөн л бүтэлгүйтсэн билээ.
Харин энэ пүрэв гаригт ХЕХ хуралдах тов дахин гарсан бөгөөд Ардчилсан намын дарга нийслэлд ирсэн нь энэ удаагийн хурлыг амжилттай хуралдуулах шалтгаан болж магадгүй байна.
Хэрэв нөгөөдрийн тав дахь удаагын оролдлого болох ХЕХ-ны хуралдаан амжилтгүй болвол суулт зарлагсдаас хэвлэлийн хурал зарлан цаашдын алхмаа хэрхэн хийх талаар тохиролцож мэдээлэл өгөхөөр болжээ.
Б.Энхмандах