Мэргэжлийн дугуйчдын Жиро Д’Италиа олон өдрийн уралдааны гурав дахь гараа болж өнгөрлөө. Уг гараа нь Амстердамаас Миддльбург хүртэл нийт 224 км зайд явагдсан юм. Тус уралдаанд “КүйкСтеп” багийн Уотер Вейландт таван цаг, зургаан долийн амжилтаар нэгдүгээр байрт орсон байна. Харин хоёрдугаар байрт “Рабобанк” багийн Грэме Браун орсон бол удаахь байрыг “Милрам” багийн Роберт Форстер эзэлжээ.
Гурван гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр “Астана” багийн дугуйчин Александре Винокуров тэмцээнийг тэргүүлж эхэлсэн байна. Тэрбээр өмнөх гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр гуравдугаарт бичигдсэн байсан ба гурав дахь гараанд 10-р байр эзэлснээр тэргүүлэх боломжтой болжээ.
Ерөнхий дүнгээр хоёрдугаарт “Сахобанк” багийн Ричи Порте, гуравдугаарт “Гармин-Транзишнс” багийн Дэвид Миллар нар шинээр дэвшин орж ирсэн байна. Өнөөдрийн хувьд уг уралдаан түр завсарлаж байгаа бөгөөд тамирчид Савилиано хотноо өнжиж, амарч байгаа юм. Харин 12-нд буюу маргааш уралдааны дөрөв дэх гараа Савилианогоос Күнео хүртэл 32,5 км зайд болно.
Score Studio
Холбоотой мэдээ