“Парисын дарь эхийн сүм” эх хэлээрээ тайзнаа амьдарна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

“Парисын дарь эхийн сүм” эх хэлээрээ тайзнаа амьдарна

“Парисын дарь эхийн сүм” эх хэлээрээ тайзнаа амьдарна
Францын нэрт зохиолч  Виктор Мари Гюгогийн алдарт “Парисын дарь эхийн сүм” зохиолоос сэдэвлэн бүтээсэн  энэхүү  жүжгийг 1999 онд Парис хотноо анх нээж байсан түүхтэй. “Парисын дарь эхийн сүм” жүжгийг япон, солонгос гээд олон орны тайзнаа эх хэлээр  нь амилуулж байжээ. Харин манай улсад анх удаа энэхүү алдарт жүжгийг урлагийн сургуулиуд дундаа хамгийн отгон гэгдэх “Сити” институтын төгсөх ангийн оюутнууд Улсын Драмын Эрдмийн Театрт төрөлх франц хэл дээр нь тоглох гэж байна. “Парисын дарь эхийн сүм” жүжгийг оюутнууд өнгөрсөн жил сонгож нэг жилийн хугацаанд бэлтгэл хийжээ. Франц хэлээр тоглоно гэдгээрээ онцлог, тиймдээ ч манай улсад суугаа Франц улсын элчин сайдын яамны мэргэжилтэнтэй хамтран ажилласан байна.Тус жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа Ц.Батнайрамдалаас бусад нь бүгд төгсөх курсын оюутнууд гэнэ. Сонирхуулахад энэ жүжигт драмын ангийнхан тоглож, гоо сайхан, хувцасны дизайны ангийхан нь нүүр хувиргалт, хувцасны дизайн дээр ажиллаж байгаа бол  бизнесийн ангийн оюутнууд ч жүжгийнхээ маркетинг менежментийг хийж эхэлжээ. “Сити” институтын оюутнуудын диплом хамгаалалтын ажил болон  “Парисын дарь эхийн сүм” жүжиг Драмын Эрдмийн Театрт тавдугаар сарын 20, 21-нд тоглогдох юм байна.
Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж