
Танилцаж зөвлөгөө өгөхөд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, ОСТөвийн захирал Ж. Баасанхүү, мэргэжилтэн-арга зүйч Ц.Цэнд-Аюуш, “Нагано” олимпийн зөвлөлийн дарга Ч. Төмөрчөдөр нар оролцов. Олимпизмийн үзэл санааг сургуулиудын Олимп судлалын танхимаар дамжуулан хүүхэд багачуудад хүргэх зорилготой энэхүү арга хэмжээний үр дүн харьцангуй сайн байгаа бөгөөд Олимпийн танхимууд өөр өөрийн онцлогтой өвөрмөц ажлуудыг хийхийн зэрэгцээ бусдад туршлага болохуйц сонирхолтой хэлбэрийн ажлуудыг сургууль бүхэн зохион байгуулж байна.
Эх сурвалж: www.olympic.mn