Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” клубын авьяаслаг довтлогч Уейн Рүүни Премьер лигийн ивээн тэтгэгч “Barclays”-аас тодруулдаг улирлын шилдэг тоглогчийн шагнал хүртсэнээр энэ улиралд шагналын хет-трик хийж чадлаа. Өдгөө 24 настай залуу тоглогч 2009/10 оны улиралд мөн PFA буюу Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо болон Хөлбөмбөгийн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг шилдэг тоглогчоор тодорсон билээ.
Харин “Тоттенхэм”-ийг лигийн дөрөвдүгээр байрт шалгарахад тусалж, Аваргуудын лигт өрсөлдөх боломжтой болгосон дасгалжуулагч Харри Реднэпп Премьер лигийн энэ улирлын шилдэг менежерээр тодорсон байна.
С.Цэлмэг