Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Шанхайн ЭКСПО-2010

Дэлхийн үзэсгэлэн ЭКСПО-2010 нь Шанхай хотын төвөөр урсах Хуанпу голын хоёр эрэгт Наньпу ба Лупу гүүрнүүдийн хоорондын талбайг эзлэн байрлажээ.

Үзэсгэлэнгийн уриа нь “Шилдэг хот-шилдэг амьдрал”

ЭКСПО-2010-ын дагуул сэдэв нь янз бүрийн хотын соёлын интеграчлал, хотын эдийн засгийн цэцэглэлт, хотын шинжлэх  ухаан техникийн инноваци, хотын микрорайонуудын шинэчлэл, хот хөдөөгийн хамтран ажиллах зэрэг болно.
Шанхайн ЭКСПО-2010  үзэсгэлэнгийн зорилго нь 200 орон ба олон улсын байгууллагуудыг оролцуулах явдал. Нийтдээ 70-80 хүн үзэсгэлэнг сонирхоно гэж найдаж байгаа ажээ.
Үзэсгэлэн 2010 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд ажиллана.

Шанхайн ЭКСПО-2010-ын нутаг дэвсгэрийг  A, B, C, D ба E гэсэн таван  бүсэд хуваасан байна. Тэдний A, B ба C нь Пудун дүүрэгт, D ба E  хоёр нь Пуси дүүрэгт байгаа.

ЭКСПО-2010  тооны хэлээр

246 орон ба байгууллага  ЭКСПО-2010 үзэсгэлэнд оролцож байна. Тэднээс 22 орон нь Хятадтай дипломат харилцаагүй.
70 000 000 хүн ЭКСПО-г үзнэ гэсэн тооцоо бий. Өдөрт 400 000 хүн тэнд ирнэ гэж зохион байгуулагчид нь найдаж байна.
5,28 кв.км талбайг Шанхайгаар дайран урсах Хуанпу голын хоёр эргээр баригдсан үзэсгэлэнгийн ЭКСПО-хүрээлэн эзэлж байна. Хуанпу голын баруун эргийн Пуси дүүргийн үзэсгэлэн 1,35 кв.км талбай, голын зүүн эрэг Пудун  дүүргийн 3,93 кв,км талбайг тус тус үзэсгэлэнд зориулжээ.Зөвхөн тасалбараар үзэх бүсийн талбай нь 3,28 кв.км юм.
140  орчим янз бүрийн павильон ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн дэвсгэрт байгаа.Тэдгээс 42 орон өөрийн байртай бол мөн төдий тооны улс оон, аж ахуйн нэгж түрээсэлж оролцож байгаа аж. Корпорациудын 18, хамтарсан 11 павильон тэнд байгаа.
Энэ арга хэмжээний үеэр хийт 20 000 орчим арга хэмжээ зохион байгуулах ба өдөрт дунджаар 100 төрлийн арга хэмжээтэй байх ажээ.
72 000 сайн дурынхан ЭКСПО үзэсгэлэн дээр үзэгчиддэд үйлчилгээ үзүүлнэ. 130 000 нь хотын сайн дурынханы цэгүүдэд  ажиллана. 2 000 000 сайн дурынхан хотын оршин суугчдын соёл ахуйг хариуцах юм. 17 төрлийн валютыг солих долоон цэг үзэсгэлэн дээр ажиллана.
200 тонн жимс, ногоог үзэгчид ба үзэсгэлэнгийн ажилтнууд  өдөр бүр хүнсэндээ хэрэглэх болно. Хятадын ногоо тарих 40 бүсээс энэ хангамжийг хийх юм.
65 000 000 сая ваартай цэцгээр Шанхай хот үзэсгэлэнгийн хугацаанд гоёсон байна.

Хятадын Үндэсний павильоны алтан загварыг хийжээ

Хятадын Үндэсний павильоны цэвэр алтаар хийсэн 50, 100, 150 грамм загварыг өнгөрсөн онд хийн гаргасан байлаа.

ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн бэлэг дурсгалууд

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагчид ба хувь хүн өөрийн уран бүтээлээ худалдах боломжтой.Үзэсгэлэнгийн хугацаанд  бэлэг дурсгалын тусгай павильон ажиллана. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Shanghaimart үзэсгэлэнгийн цогцолборь бэлэг дурсгал ба гэрийн бүтээлийн (International Gift and Home Decor Trade Fair) олон улсын III яармаг нээгдэх үеэр ЭКСПО-2010-ын бэлэг дурсгалын эхний хэсгийн 50 мянган ширхэгийг тавьж танилцуулан заржээ.

Дэлхийн үзэсгэлэнгийн бэлгэдэл

“世” (“Энх тайван”) хятад иероглифын хэлбэрээр зурагдсан бэлгэдэл нь тэврэлдсэн гурван хүний дүрс бөгөөд хангалуун элбэг амьдрал, аз жаргал, гэр бүлийн баяр хөөрийг бэлгэдэн үзүүлдэг. Өргөн дэлгэр утгаар “хүн төрлөхтөн”, “сайхан зохистой амьдралын эрмэлзлэл” гэсэн үг юм байна.
Энэ бэлгэдэлд ЭКСПО-2010 дэлхийн үзэсгэлэнгийн утга санаа болох ойлголт, нөхөрлөл, уулзалт ба хамтын ажиллагаа мөн хүний бүтээх эрмэлзлэлийг бүрэн тусгасан гэж зохион байгуулагчид нь тооцож байна.

ЭКСПО-2010  үзэсгэлэнгийн сахиус "Хайбао" дуулж ч ярьж ч чадна

Дэлхийн үзэсгэлэнгийн сахиус “Хайбао”

Шанхайн ЭКСПО-2010-ын сахиус нь үзэсгэлэнг зохион байгуулагч орны өнгө төрх, түүхэн хөгжил ба нийгэм, соёлын үнэт зүйлийг өөртөө тусгасан гэж үзэж болно. Сахиусыг “人” (“хүн”)  гэсэнхятад зурган үсгийн дүрсээр бүтээжээ.

ЭКСПО  өдөрт 160 тонн хог “үйлдвэрлэж байна

Шанхайд ЭКСПО хүрээлэн нээгдснээс хойш гурав хоног ажиллаад гаргасан статистикаар өдөр бүр 160 тонн хог ба 30 тонн хоолны үлдэгдэл “үйлдвэрлэж” байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн талбайд хоорондоо хоолой ба агааржуулагчаар холбогдсон 51 хогийн  цэг газар дор байгаа ба Хог урсгах автомат систем нь хаягдлыг боловсруулж байна. Ийм систем анх удаагаа Хятадад ажиллаж эхэлсэн нь энэ ажээ.
Үзэсгэлэн нээгдэн ажиллаж байгаа эхний дөрөв хоногт Шанхайн метрогоор 25 сая зорчигч үйлчлүүлсэн гэнэ.

Цахим зураг

Хятадын үзэсгэлэнгийн асарт Хойд Сун улсын зураач Сун Чан Цзэдуанийн “Ханш нээх өдөр голоор” гэдэг Хятадын үзэсгэлэнгийн үнэт үзмэрийн цахим зургийг харууллаа. Өндөр нь 6,3 м, урт нь 130 м цахим зураг эх зургаасаа 30 дахин их байлаа.

“Дорнын титэм”

Шанхайн дэлхийн үзэсгэлэн дээр босгосон “Дорнын титэм” нэртэй БНХАУ-ын үндэсний павильон нь 63 метрийн өндөртөй бөгөөд улаан өнгөтөй. Ордоны нийт талбай нь 70 мянган кв.м. Уг байгууламжийг 1,5 тэрбум юанийн өртгөөр босгосон байна. Уг ордоны Хятадын үзэсгэлэнгийн талбай 20 мянган кв.м ба бүс нутгуудынх нь үзүүлбэр 30 мянган кв.м талбайг эзлэнэ. Тэнд Гонконг, Аомэнь ба Тайванийн үзүүлэн 3000 кв.м талбайтай. Павильоныг 2007 оны арванхоёрдугаар сараас босгож эхэлсэн ажээ. ЭКСПО хаагдсаны дараа Хятадын үндэсний павильон нь тус орны соёл, урлагийн түүхийг үзүүлэх тогтмол танхим болох бөгөөд бүсийн павильионууд нь үзэсгэлэнгийн танхимууд болно.

Италийн павильон


Их Британийн павильон



Испанийн павильон


Балбын павильон

Румынын павильон

Оросын павильон

Японы павильон

Иорданы өнгөт элс ихээхэн сонирхол татаж байна

Иорданийн үндэсний павильонд чимэглэлийн шилэнд хийсэн өнгөт элсний цуглуулгын бэлэг дурсгал үзэгчдийн дунд гүйлгээтэй болж байна. Иорданы элсийн хараас эхлэн алтлаг 20 орчим өнгө тус орны нутгийн онцлогийг харуулж байгаа гэнэ.

33 сая тасалбар зарагджээ

Шанхайн ЭКСПО-2010  үзэсгэлэнгийн 33 сая тасалбар тавдугаар сарын 4-ний байдлаар зарагдаад байна. Зарагдсан тасалбарын 23,96 саяыг хувь хүн, үлдсэн хэсгийг нь бүлэг хүмүүс авчээ.

Үзэгчидийн тоо төлөвлөснөөс цөөн байна

ЭКСПО үзэсгэлэнгийн үйлчлүүлэгчид ба үйлчлэгч нарын тав тух үзэгчид цөөн байгаагаас нэмэгдсэн байв. Тавдугаар сарын 4-нд үзэсгэлэнг 85,600 хүн сонирхсон ба өмнөх өдөр нь оролцогч орнууд шинжлэх ухаан техникийн ололтоо харуулах үеэр 146 мянган хүн үзжээ. Зохион байгуулагч нар нь өдөрт 400 мянган хүн ирнэ гэж тооцоолж байсан аж.

Эйнштейны харьцангуйн онолын гар бичмэлийг нийтэд үзүүлэв

ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн Израилийн павильонд Эйнштейны харьцангуйн онолоо бичсэн 46 хуудас эх бичмэлийн хоёр хуудсыг үзэгчдэд зориулан тавьсан байна.
Хятадад айлчилсан Израилийн Сангийн сайд Ювал Штейниц энэ үйл явдлын нээлт болсон арга хэмжээн дээр тэр хоёр хуудсыг нийтэд танилцууллаа. Тэдний нэгэнд нь E=mc2/квадратаар/ гэсэн алдартай томъёог бичсэн байв. Гар бичмэлийн эх хуудсуудыг суут ухаантны эхнэр Эльза 1925 онд Еврейн институтыг байгуулахад бэлэглэсэн байлаа. Тэр цагаас хойш дөрвөн жилийн дараа Эйнштейн Нобелийн шагналтан болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж