“Монгол Улсын ирээдүй бидний гарт байна” сэдвээр илтгэл бэлтгэснээ сайдад тайлагнасан юм. Уул уурхайн салбарт дотоодын хөрөнгө оруулагчдыг сонгосноор Монголын талын эзэмших хувь 67 болон өсөх боломжтойг тодотгож байлаа. Төрийн эзэмшлийн 34 хувь дээр дотоодын хөрөнгө оруулагчдын 33 хувь нэмэгдээд, үлдсэн 33 хувийг гадны хөрөнгө оруулагчдад эзэмшүүлж болох юм гэсэн саналыг дэвшүүлсэн. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчийг сонгохдоо тухайн компани ямар нэг чөлөөт бүсэд бүртгэгдээгүй, өөрийн оронд бүртгэлтэй, уул уурхайн олборлолт хийх туршлагатай, санхүүгийн бүрэн чадамжтай, чадвартай, технологи маркетинг, борлуулалтын туршлагатай, Монголын геополитикийн бодлого, эрх ашигт нийцсэн байх шаардлагыг биелүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тавих нь зүйтэй гэжээ. Энэхүү том хэмжээний төслийг үндэсний компаниудыг сонговол нийт 30 мянган компани гүйцэтгэгч болох боломжтой гэсэн тооцоог ч гаргаснаа танилцуулав.
Тавантолгойг ашиглахад МҮХАҮТ-ийг түшиглэж байгаа аж ахуй нэгжүүдийн тоонд “Эм Си Эс” холдинг, “Оюуны ундраа” групп, “Номин холдинг” групп, “Наран трейд” групп, “Сэргэн мандалт” групп, “Эрэл” групп, “Бридж” групп, “Монос” групп, “Си Эф Си” групп, “Содмонгол” групп, “Монгол даатгал” ХХК, “Витафит” ХХК, “Ган хийц” ХХК, “Итгэлт аудит” ХХК, “Материал импекс” ХХК, “Ээрмэл”, Голомт банк, Хас банк, Хаан банк, “МАК” корпораци зэрэг олон аж ахуй нэгжийн төлөөлөл байгаа. Мөн Монголын баяжуулагчдын холбоо, Өрөмдлөгийн холбоо, Монголын үйлдвэрлэгч геологчдын холбоо, Нүүрсний ассоциаци зэрэг мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагын төлөөлөл ч багтсан байна.
Ерөнхий сайдын уулзалтын дараа “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Наран трейд”-ийн С.Болдхэт, “Сэргэн мандалт”-ын захирал Б.Төмөрчулуун тэргүүтэй бизнесменүүд Эрдэс баялгийн сайдтай жичдээ уулзсан юм. Тэдний олонх нь МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүд боловч, танхимын дарга С.Дэмбэрэл гараад явчихсан харагдлаа. Эрдэс баялгийн сайдтай уулзсан бизнесменүүдийн боловсруулсан санал нь “Монгол-999”-өөс ангид гэдгийг тэд бас нуусангүй.
Д.Цээнэ