3000 төрлийн нян, вирус илрүүлэх бичил төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

3000 төрлийн нян, вирус илрүүлэх бичил төхөөрөмж бүтээжээ

Лоуренс Ливерморын үндэсний лабораторийн эрдэмтэн судлаачид 24 цагийн дотор 3000 төрлийн нян, вирус илрүүлэх чадалтай, ердөө 7,5 см хэмжээтэй бичил төхөөрөмж бүтээсэн байна. Энэхүү био-илрүүлэгч нь биологийн болон химийн гаралтай бичил биетийг илрүүлэх өндөр хүчин чадалтай бөгөөд хоол хүнсний болон эм зүйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад зориулагджээ. LLMDA буюу Лоуренс Ливерморын микроб илрүүлэх талбар нэртэй уг төхөөрөмж нь 7,5 см урт, гурван см өргөн шилэн хажуутай юм. Харин дээд хэсэгт нь  2000 гаруй төрлийн нян, 900 төрлийн вирусыг ялгаж, илрүүлэх чадалтай 388 мянган ширхэг илрүүлэгч бүхий шилэн ялтас байрлажээ.
LLMDA нь хүчин чадал өндөртэйгээс гадна овор багатай учир шинжлэх ухааны салбарт өргөн ашиглагдах төхөөрөмж болох боломжтой юм. Түүнчлэн хоол хүнс, эм тариа болон вакцины аюулгүй байдлыг хангахад ихээхэн нэмэр болох гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж