Монголбанк мөнгөний бодлогоо чангаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Монголбанк мөнгөний бодлогоо чангаллаа

Монголбанкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүү 10 байсныг нэг функтээр нэмж 11 хувь болгох шийдвэр гаргажээ. Бодлогын хүүг нөгөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна. Энэ тухай өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар нийтэд мэдээлэв. Төв банкны зүгээс мөнгөний бодлогоо чангалах болсон нь инфляци хоёр оронтой тоонд хүрч, оны эхнээс 11.4, жилийн 8.4 хувь болон өссөнтэй холбоотой ажээ.
Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт тараасан 70 мянган төгрөг олгосон саруудад инфляцийн дарамт илүү байсан гэнэ. Малын хорогдол найман саяд хүрч, мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 64 хувь өссөн нь инфляцид нөлөөлжээ. Түүнчлэн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр ирэх аравдугаар сараас цалин хөлс 30 хувиар нэмэх шийдвэр гарсан нь үнийн өсөлтийг шуургыг дэгдээсэн гэж мэргэжлийн хүмүүс шүүмжилсэн. Хэрвээ Төв банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол оны эцэст инфляци 30-40 хувьд хүрч, банкны систем доголдож, тогтмол орлоготой иргэдийн бодит орлого бууран, хүн амын эмзэг хэсгийн амжиргааны төвшин улам буурах төлөв байгаа гэж эдийн засагчид үзжээ.
Уг нь Монголбанк энэ онд мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байсан боловч хатууруулахаас аргагүй байдалд хүрсэн гэж Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагважав хэвлэлийн бага хурлын үеэр нэмж хэлж байлаа.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж