
наад зах нь нэг тэрбум ам.доллар болоод байна гэж Теннесси мужийн
захирагч Фил Бредисен (Phil Bredesen) мэдэгдэв.
Эрх баригчдад үерт нэрвэгдэгсдээс 8,5 сая өргөдөл ирсэн гэнэ. Гэр орноо
алдсан зарим хүмүүст даатгал байсангүй. Учир нь тэд аюул багатай газар
гэр орноо босгосон гэж үзэж байжээ.
Тавдугаар сарын 3-нд эхэлсэн үерийн улмаас хамгийн сүүлчийн мэдээгээр
31 хүн амиа алдаад байна. Нэшвилл хотын захаар усанд автсан байгаа ч
үндсэн замууд боогдсонгүй, хотын нислэг ч зогссонгүй.
Теннесси мужид унасан их хэмжээний тунадас үерийн шалтгаан болсон
байна. Цаг уурчдын мэдээгээр хоёр хоногийн дотор орсон усан бороо 330
мм-ын хур тунадас буулгажээ. Тэр нь Кэмберлэнд голыг савнаас нь
халиулахад хүргэсэн байлаа.